“Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, анхаарах асуудал” сэдэвт нэгдсэн зөвлөгөөн боллоо

Булган аймагт “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, анхаарах асуудал” сэдэвт нэгдсэн зөвлөгөөн болжээ. Энэхүү зөвлөгөөнийг тус аймгийн прокурорын газраас санаачлан зохион байгуулсан бөгөөд нийт 16 сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга болон Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цагдаагийн газрын Экологийн цагдаагийн алба, Тусгай хамгаалалттай газрын захиргаа, Ойн анги зэрэг байгууллагуудын 40 гаруй эрх бүхий алба хаагчид цахимаар оролцсон байна. Зөвлөгөөнөөр Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, түүний шалтгаан нөхцөл аймгийн хэмжээнд ямар байгаа талаар хэлэлцэж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, тэр дундаа Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн гаралтыг … Continue reading “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, анхаарах асуудал” сэдэвт нэгдсэн зөвлөгөөн боллоо